ВИДЕО: Боршоогийн боомтоор гэмт хэрэгтнүүд олноор орж ирсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд ТЕГ, ЦЕГ-т хандсан гэж ХХЕГ-аас мэдээллээ

ВИДЕО: Боршоогийн боомтоор гэмт хэрэгтнүүд олноор орж ирсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд ТЕГ, ЦЕГ-т хандсан гэж ХХЕГ-аас мэдээллээ

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.06.27/ мэдээлэл хийх үерээ "Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд олноор орж ирж байна. Тэднийг ямар зорилгоор, хэн урьж залж оруулж ирж байгааг шалгах хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан.

ВИДЕО: 

Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн "Увс аймгийн Боршоогийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд олноор орж ирсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэтэл "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ талаар мэдээлэл хийсний маш ноцтой байна. Тиймээс уг асуудлыг шалгаж тогтоолгохоор ТЕГ, ЦЕГ-т хандсан" гэлээ.