Засгийн газарт АН хамтрах нь тодорхой болж ЕС Л.Оюун-Эрдэнэ Англи, Канадын жишгээр шинэ Засгийн газрын бүтцээ гаргаж байна

Засгийн газарт АН хамтрах нь тодорхой болж ЕС Л.Оюун-Эрдэнэ Англи, Канадын жишгээр шинэ Засгийн газрын бүтцээ гаргаж байна

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 08.30 цаг орчим Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Төрийн ордон дахь өрөөнд зарлагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Хурлаар МАН бүлгийн дарга болон УИХ-ын даргад хэнийг томилохоо тодорхой болгоно.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Бямбацогт нарын нэр яригдаж байна. Харин УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг томилох тохироог хийсэн талаар бид өмнө мэдээлсэн. МАН ийнхүү бужигнах бол АН ч мөн хуралдаж бүлгийн даргаа тодорхой болно. Тус нам энэ удаа ч мөн О.Цогтгэрэлээр бүлгээ удирдуулж магадгүй тухай мэдээлэл бий.  Хоёр нам бүлгийн дарга болон  УИХ-ын даргаа тодорхой болгосны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан зарлигийн дагуу 10.00 цагт анхны чуулган хуралдаж шинээр сонгогдсон гишүүд тангарагаа өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

-МАН ДАНГААРАА ЗАСГИЙН ГАЗРАА БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН БАЙР СУУРИЙГ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ-

Ийнхүү процессын өрнөхтэй зэрэгцэн шинэ Засгийн газар хэзээ бүрэлдэх вэ, АН, ХҮН-тэй нийлсэн хамтарсан Засгийн газрыг байгуулах уу гэдэг хүлээлт олон нийтиэд бий. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хамтарсан Засгийн газар байгуулах нь нэгэнт тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, АН, ХҮН Засагт орох асуудлаар аль хэдийн зөвшөөрчээ.

Харин хэн нь аль яамыг авах вэ гэдэг л байгаа юм. Гэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал нь УИХ-ын даргын томилгооны дараах асуудал. Өчигдөр /2024.07.01/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан намын дарга нарыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах боломжтой гэдэг байр сууриа албан ёсоор илэрхийлж эрчим хүч, орон сууц, нийслэлийн хэт төвлөрөл, авлига хулгайн асуудал, баялгийн сангийн тэгш хүртээмжтэй хэрэгжилтийг хангах зэрэг бодлогууд дээр санал нийлбэл.

Хэрвээ эдгээр хөтөлбөрүүдийн зорилтыг хангахын төлөө намууд хамтарч ажиллаж чадахгүй гэвэл МАН дангаараа Засгийн газар байгуулаад явна гэх байр суурийг ч илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм. АН-ын Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу нарын гишүүд “Хамтарсан Засгийн газарт орж болохгүй. АН-ыг сөрөг хүчин бол гэж сонгосон” гэх байр суурийг илэрхийлж буй удирдлагуудын түвшиндээ аль хэдийн Засгийн газарт орохоо тодорхой болгосон байна.

-ШИНЭ ЗЕЛАНД НЬ 20, АНГЛИ НЬ 23 ЯАМТАЙ. ЭНЭ ЖИШГЭЭР ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРАА БАЙГУУЛНА ГЭЖЭЭ-

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газраа Шинэ Зеланд, Англи, Канад зэрэг улсын жишгийг харгалзан Засгийн газрын бүтцээ гаргахаар ярьж байгаа аж. Тэгэхээр 1-2 яамыг нэмж байгуулж магадгүй байгаа юм.  Учир нь эдгээр улсууд нь сонгодог парламентын буюу нийгмийн бүх талын төлөөллийг багтаасан тогтолцоог бүрдүүлдэг порпорциналь тогтолцоогоор сонгуулиа явуулдаг юм.  Өөрөөр хэлбэл, саяын бид нарын хийсэн сонгууль.

Тийм ч учраас Шинэ Зеландын Засгийн газар нь хамтарсан Засгийн газар бөгөөд 20 сайдтай. Ерөнхий сайд мөн нэг Шадар сайдтай, бусад чиг үүргийн яамтай байдаг байна. Сангийн яам, Барилгын яам, Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яам, Эрчим хүчний яам, Боловролын яам, Хөдөө аж ахуйн яам Дэд бүтцийн яам гэх мэтичлэн бүтэцтэй.  Англи улсын тухайд Засгийн газар нь 23 сайдтай. Ерөнхий сайд, нэг Шадар сайдтай, чиг үүргийн 21 яамтай. Гадаад хэргийн яам, Хуульзүйн яам, Эрүүл мэнд нийгэм хамгааллын яам, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн яам, Эдийн засаг худалдааны яам, Тээврийн яам, Боловсролын яам гэх зэрэг бүтэцтэй байна.

МАН олонхи болсон Засгийн газрын ирэх 4 жилд дэвшүүлсэн бодлогын тухайд эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, бүсчилсэн хөгжлийн бодлого, Цахим засаглал, төр хувийн хэвшлийн түншлэл, баялгийн санг бүрдүүлэх дундаж давхаргыг тэлэх, иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх,  авлигын эсрэг 5 Ш ажиллагаа, төрийн бүтээмж, 20 минутын хотыг бий болгоход анхаарах төлөвлөгөөгөө гаргажээ.