ШУУРХАЙ: "Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга болгож, ЗГ-ын гишүүдийнхээ 40 хувийг АН болон ХҮН намаас бүрдүүлэх" хатуу байр суурийг Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ

ШУУРХАЙ: "Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга болгож, ЗГ-ын гишүүдийнхээ 40 хувийг АН болон ХҮН намаас бүрдүүлэх" хатуу байр суурийг Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнгээр парламентад МАН 68, АН 42, ХҮН нам 8 суудал тус бүр аваад байна. Харин зарим эх сурвалжууд МАН-ыг Засгийн газраа бүрдүүлэхдээ АН болон ХҮН намтай хамтарч Их эвслийн засгийн газар байгуулна гэж буй. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт үндсэн утгаараа энэ сонгуулиар биелэлээ олсонд маш их баяртай байгаа аж. Учир нь олон намын төлөөлөлтэй парламентийг бүрдүүлж чадсан. Нөгөө талаар нийгмийн бүлгүүдийн төлөөлөл парламентад багтаж чадсан. Хэрэв МАН олонхи болсон бол үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн үр дүн гарахгүй байлаа. Тиймээс МАН энэ удаагийн Засгийн газраа байгуулахдаа ч АН болон ХҮН намаас төлөөлөл оруулах ёстой. МАН засгийн газрын гишүүдийн 60 хувийг бүрдүүлж үлдсэн гишүүдийг бусад намаас авна гэжээ. Харин УИХ-ын даргын албан тушаалыг Д.Амарабаясгаланд өгөх дээр намын даргын хувьд хатуу байр суурьтай байгаа аж.