Г.Дамдинням: Талбай дээрх Монголын ард түмний төлөөлөл болсон залуусыг дэмжиж байна

Г.Дамдинням: Талбай дээрх Монголын ард түмний төлөөлөл болсон залуусыг дэмжиж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой асуудал эдгээр өдрүүдэд улс төрийн гол сэдэв болоод байгаа. Тиймээс ч УИХ-ын гишүүд уг асуудалд байр сууриа илэрхийлж байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Ерөнхий сайд одоогоор намын бүлгийн хуралд орж ирээгүй байна. Олон нийтийн эргэлзээг тайлах ёстой. Сүхбаатарын талбайд болж буй жагсаалын дуу хоолой Төрийн ордонд сонсогдож байна. Бид иргэдээ сонсох ёстой. Юм зарчимтай байх ёстой. Талбай дээрх Монголын ард түмний төлөөлөл болсон залуусыг дэмжиж байна. Шударга ёсыг нэхэж, үл ойлгогдох байдлыг тодруулах ёстой. Залуучуудын тавьж буй шаардлагатай санал нэг байна. МАН 104 жилийг түүхтэй, Монголын улс төрийн ууган хүчин. Янз бүрийн хүнд цаг үеүдэд Монгол Улсыг авч явсан нам.

Би яагаад үүнийг хэлэв гэхээр алдаа гарвал нам өөрөө засаад урагшилж чаддаг. Манай намд ёс зүйн дүрэм бий. Энэ хүрээнд асуудлуудаа ярих ёстой. Хуулийн байгууллагын дүгнэлт гарах биз. Ерөнхий сайд өөрөө тайлбараа хийнэ биз. Зарчмын хувьд олон нийтийн эргэлзээг тайлах нь зөв байх. Одоогоор Ерөнхи сайд намын бүлгийн хуралд орж ирээгүй байна" гэв.