Х.Нямбаатар: Талбай дээрх цагаан асрыг хамгийн өндөр үнийн санал өгсөн ААН-д түрээслүүлнэ

Х.Нямбаатар: Талбай дээрх цагаан асрыг хамгийн өндөр үнийн санал өгсөн ААН-д түрээслүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.05.19/ сэтгүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ үеэрээ, “Улаанбаатар марафоныг зохион байгуулж дууссаны дараа хамгийн сайн үнийн санал өгсөн аж ахуйн нэгжид талбай дээрх цагаан асрыг 3-4 сарын хугацаатай түрээслүүлнэ. Хоёр байршил одоогоор ярьж байна. Нэг нь Хүй долоон худаг. Нөгөө нь төв цэнгэлдэхийн хойд талд одоогийн хэмжээг нь гуравны нэгээр багасгаж барих гэсэн хоёр хувилбар байгаа.

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байгаа цалин 3 сая гаруй төгрөг байдаг. Мөн миний хамаарал бүхий компаниудын мэдээлэл хөрөнгө орлогын мэдүүлэгт бөглөгдсөн байгаа. “Хамаг Монгол групп” ХХК гэж барилга, худалдааны чиглэлээр үйлчилгээ явуулдаг компани бий. Миний хувьд Сүүүлийн найман жилийн байдлаар жилд дунджаар ХХОАТ болон ААНОАТ-т 300 орчим сая төгрөгийг төлдөг гэсэн мэдээллийг авсан. Төртэй холбоотой төрийн худалдан авах ажиллагаанд нэг ч оролцоогүй.

Нийслэл 1.5 тэрбум төгрөгийг томилолтод төсөвлөсөн бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Манай нийслэлийн нийт урсгал зардал нь л ийм өртөгт багтдаг. Түүнчлэн Ерөнхий сайд тайлбар мэдээлэл хийхэд би хажууд нь байсан. Гэхдээ хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь улс төр хийх шүү” гэлээ.