АН, МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна. Мөн МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, улс төрийн асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа юм.
Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодрууллаа. Тэрбээр, "Миний хувьд бүлгийн хурлын эхэнд намын дарга удирдлагуудыг оролцуулж, улс төрийн асуудлыг ярих, залуучуудын тавьж байгаа шаардлага болон улс төрийн асуудлыг нам дотооддоо тавих нь зүйтэй гэх саналыг дэвшүүлсэн. Улс төрчийн үг үйлдэл дээр ёс зүйн асуудал шаардах эрх иргэдэд нээлттэй. Мөн улс төрийн асуудлыг ярих эрх нам дотооддоо нээлттэй байгаа. Хэрэв Ерөнхий сайдын гэр бүл болон үр хүүхэдтэй холбоотой үүссэн асуудлыг буюу улс төрийн ёс зүйтэй холбоотой асуудлыг намын удирдах зөвлөл юм уу, бага хурлаар ярих гэж байгаа бол үүнийг зөвшөөрөхгүй. Магадгүй өөрөө улс төрийн хүрээнд шийдвэр гаргах боломжтой асуудалд парламент болон намын бүх гишүүдийг татаж оруулах ёсгүй. Энэ бол намын гишүүдийн асуудал биш. Намын гишүүд үүнд хариуцлага үүрэх ёсгүй. Яагаад ийм удаан байр сууриа илэрхийлэхгүй байдаг юм. Гишүүдийг бүлтэлзүүлээд л. Намын даргаа хамгаалах, шүүмжлэхээ мэдэхгүй элгийн юм болж байна. Хариуцлага хүлээхгүй гэдэг л байр суурьтай байх шиг байна. Энэ бол парламентын асуудал биш. Би үхэх дээрээ тулвал бүгд үхнэ шүү гэдэг зарчмын байр суурь илэрхийлж байгаа бол зөвшөөрөхгүй" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: