АН, МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна. Мөн МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, улс төрийн асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа юм.
Уг асуудлатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Залуучуудын шаардлага бол зүй ёсных. Хэлдэг шигээ байж чадах уу гэдгийг харах цаг болсон байна. Намуудын ялгаа байхгүй болсон талаар би хэлж байсан. Нам гэж байхгүй, бүлэглэлүүд байгаад байна. Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой. Зохих байгууллагууд нь ч шалгах ёстой. Залуусын шаардлагад гарын үсэг зурахад би бэлэн байгаа. Манай намын бүлэг ч энэ асуудлыг хэлэлцэх ёстой" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: