З.Энхболд нь хэргээ хаалгахын тулд Ерөнхий сайдын хүүгийн үйлдлийг зөвтгөж, жагсаж буй иргэдийн шаардлагыг "улс төр" хэмээн шүүмжилсэн үү

З.Энхболд нь хэргээ хаалгахын тулд Ерөнхий сайдын хүүгийн үйлдлийг зөвтгөж, жагсаж буй иргэдийн шаардлагыг "улс төр" хэмээн шүүмжилсэн үү

Засгийн газрыг огцруулах сургаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд сайн хүн болж харагдах хүсэлтнүүд ил гарч эхлэв.Тэдний нэг нь УИХ-ын дарга З.Энхболд.

Тодруулбал, тэрбээр саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө "Энэ жагсаал бол анхных ч биш сүүлчийнх ч биш. Ерөнхий сайд огцорчихвол Ухаа-Худагийг улсад авах асуудлыг УИХ-д оруулах хүн байхгүй болно. MCS-ээс хэдэн гишүүн нь хандив авлаа. Тэгээд л Засгийг унагах гэж байна. Одоо дахиж Баялгийн сангаа аривжуулах Засаг гарч ирэхгүй. Түүний хүүг зөвтгөөгүй, гэхдээ бүх гишүүдийнхээ хүүхдүүдийг шалгаад үз.

Ганцхан Л.Оюун-Эрдэнийг барьж аваад боорлоод байгаа нь ерөөсөө л Ухаахудаг.

Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл хоёр ном хэвлэж, Ухаахудаг бол улсын өмч гэдгийг баталлаа. Ерөнхий сайдын хүүхдийн тансаглал гэдэг хөшигний цаана Ухаа худгаа алдахгүй байх оролдлого хийж байна" гэжээ. З.Энхболдыг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын тусгай үүрэгт элчин сайдаар томилсон. Мөн түүнийг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шалгаж цагаатгасныг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон. Энэ мэт З.Энхболд нь өөрт  нь ажил өгсөн хүндээ сайн хүн болж мөн хуулийн байгууллагад шалгагдаж буй хэргээ өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд Ерөнхий сайд болон түүний хүүгийн үйлдлийг зөвтгөж улмаар иргэд залуусын шаардлагыг Ухаа-Худагийг улсад авах асуудлыг таслан зогсоох үйлдэл хэмээн тайлбарлаж буй бололтой.