Улс төрийн хүрээнд үүсээд буй Ерөнхий сайд болон хамтарсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр МАН-ын Бага хурал өнөөдөр 15.00 цагт хуралдахаар товлосон. Мөн Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдах товтой байгаа.
Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор ХҮН намын Төлөөлөх зөвлөл 17.30 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэх аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.