Ж.Алдаржавхлан: МАН дангаараа Засаг барьвал маш их эсэргүүцэл дунд, маш хүнд ачааг үүрнэ

Ж.Алдаржавхлан: МАН дангаараа Засаг барьвал маш их эсэргүүцэл дунд, маш хүнд ачааг үүрнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хэт тансаглал олны дургүйцлийг хүргэж, хариуцлага нэхсэн иргэд Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаж байгаа билээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёсзүйн асуудал, огцрох эсэх асуудлыг өнөөдөр/2025.05.21/ МАН-ын Бага хурлаар авч хэлэлцэнэ. МАН-ын удирдлагуудаас Бага хурлаар хамтарсан Засгийн газрын асуудлыг шийднэ гэдэг мэдээлэл өгсөн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Хэрвээ МАН дангаараа Засгийн газар байгуулах юм бол маш хүнд ачааг үүрч, маш том эсэргүүцэл дунд явна. Ерөнхий сайдын байр суурийг харья, сонсоё. Өөрийнх нь итгэл үнэмшлийг бас харья гэж бодож байна. Хамтарсан Засгийн газар байгуулахыг Бага хурлаар шийдсэн. Бага хурал үүнийг нэг тийш нь болгох ёстой. Ерөнхий сайд бол Засгийн газрын 50 хувь. Тийм болохоор Ерөнхий сайдын асуудал хамтарсан Засгийн газар руу орсон.