Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хэт тансаглал олны дургүйцлийг хүргэж, хариуцлага нэхсэн иргэд Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаж байгаа билээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёсзүйн асуудал, огцрох эсэх асуудлыг өнөөдөр/2025.05.21/ МАН-ын Бага хурлаар авч хэлэлцэнэ. МАН-ын удирдлагуудаас Бага хурлаар хамтарсан Засгийн газрын асуудлыг шийднэ гэдэг мэдээлэл өгсөн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Номин: Олон Улсад Монгол Улсын Засгийн газрыг таниулах ажлыг хийдэг хүний хувьд Монгол Улсад тогтвортой засаглал хамгийн чухал байгаа. Тиймээс хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх нь зөв гэж үзэж байна.