Ж.Энхбаяр: Би Засгийн газрын гишүүний хувьд Ерөнхий сайдыг бүх талаар дэмжих үүрэгтэй

Ж.Энхбаяр: Би Засгийн газрын гишүүний хувьд Ерөнхий сайдыг бүх талаар дэмжих үүрэгтэй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хэт тансаглал олны дургүйцлийг хүргэж, хариуцлага нэхсэн иргэд Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаж байгаа билээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёсзүйн асуудал, огцрох эсэх асуудлыг өнөөдөр/2025.05.21/ МАН-ын Бага хурлаар авч хэлэлцэнэ. МАН-ын удирдлагуудаас Бага хурлаар хамтарсан Засгийн газрын асуудлыг шийднэ гэдэг мэдээлэл өгсөн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой нам Бага хурлаа зарласан. Намын дарга улстөрийн нөхцөл байдал, улстөрийн бодлогоо намын Бага хурлын гишүүдэд танилцуулна. Би Л.Оюун-Эрдэнэ сайдын танхимын багийн гишүүн. Тийм болохоор Ерөнхий сайдынхаа байр суурийг бүх талаар дэмжих үүрэгтэй. Дараагийн Ерөнхий сайд болно гэсэн зүйл байхгүй.