Б.Батцэцэг: Элчин сайд А.Төмөртэй холбогдсон. Эхнэр нь золгүй явдлаар нас барсан гэх цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлт гарсан гэсэн

Б.Батцэцэг: Элчин сайд А.Төмөртэй холбогдсон. Эхнэр нь золгүй явдлаар нас барсан гэх цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлт гарсан гэсэн

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь энэ сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас  унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. 

Энэ талаар ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдийн асуусан асуултад хариулахдаа, "А.Төмөр элчин сайдын гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. А.Төмөр сайдтай холбогдсон. Манайд олон жил ажиллаж байгаа, кареераа өсгөж яваа хүн. Мөн золгүй явдал болсон гэж өөрөө хэлсэн. Тайландын цагдаагийн байгууллагаас ч гаргасан урьдчилсан дүгнэлт нь "золгүй явдал" гэж гарсан гэсэн. Гэр бүл нь сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Бага хүүхэд нь бие муутай. Өөрөө ч ярьж чадахгүй шахуу байна лээ. Гэтэл хувь хүнийх нь манай улсад сошиалаар авч хэлэлцээд байгаа нь зохимжгүй санагдаж байгаа. 49 хоног нь өнгөрсий дараа өөрөө албан мэдээлэл өгөх байх" гэжээ.