Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" залуусын жагсаал өнөөдөр /2025.05.25/ 12 дахь өдрөө үргэлжилнэ.
Тус жагсаалыг өнгөрсөн өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулж байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхтэй холбоотойгоор өнөөдрийн жагсаалыг Ялалтын талбайд зохион байгуулахаар болжээ. Учир нь Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийг маргааш албан ёсоор Чингисийн талбайд угтан авахтай холбоотойгоор тайз засч эхэлжээ. Тиймээс жагсаалын байршлыг өөрчилсөн байна.