Л.Оюун-Эрдэнээс "Хамтарсан ЗГ-ын бүтцээр ажиллах хүсэлтэй байна" гэсэн утгатай албан бичгийг УИХ-д удахгүй илгээнэ

Л.Оюун-Эрдэнээс "Хамтарсан ЗГ-ын бүтцээр ажиллах хүсэлтэй байна" гэсэн утгатай албан бичгийг УИХ-д удахгүй илгээнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо Lexus RX загварын автомашин, очир алмаазан бөгж, өндөр үнэтэй брэндийн хувцас, цүнх бэлэглэсэн байж болзошгүй мэдээлэл ил болсон нь олон нийтийн бухимдлыг өдөөсөн. Иймд энэ сарын 14-нд эхэлсэн “Огцрох амархан” тайван жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Харин өнгөрөгч лхагва гараг /2025.05.21/-т болсон МАН-ын Бага хурлаас “Ардчилсан намыг Засгийн газраас хасах” шийдвэр гаргасан. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох үндэслэл болж магадгүй байгаа юм. Учир нь МАН-ын Бага хурлын өмнө “хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй бол огцорно” гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн гэх албан бус мэдээлэл бий. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын бүтэцтэйгээр ажиллах хүсэлтэй байна. Хэрэв МАН дангаараа засгийн газраа бүрдүүлбэл ажиллах боломжгүй" гэсэн утга, агуулгатай албан бичиг, хүсэлтийг удахгүй УИХ-д илгээх гэж байгаа гэлээ. 

Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэхүү хүсэлтийг энэ долоо хоногийн Пүрэв /2025.05.29/-т УИХ дахь улс төрийн намын бүлэг, Байнгын хороодоор хэлэлцэх бол Баасан гараг /2025.05.30/-т УИХ-аар хэлэлцэх гэж байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.