ШУУД: "Энермед" ХХК-ийн барьсан эмнэлгийн барилгыг түрээслэдэг "IV эмнэлэг" нь дөрвөн жилийн хугацаанд түрээсийн нэг ч төлбөр төлөөгүй учир шаардлага хүргүүлэв

ШУУД: "Энермед" ХХК-ийн барьсан эмнэлгийн барилгыг түрээслэдэг "IV эмнэлэг" нь дөрвөн жилийн хугацаанд түрээсийн нэг ч төлбөр төлөөгүй учир шаардлага хүргүүлэв

"Энермед" ХХК нь IV эмнэлгийн барилгыг барьж 2019 онд ашиглалтад оруулсан. Гэтэл эмнэлгийн барилгыг 2021 оноос хойш түрээслэсэн IV эмнэлэг нь дөрвөн жилийн турш түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс болж  "Энэрмед" ХХК болон ажилчид нь хүнд нөхцөл байдалд орсон байна. 

-ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ХУРААГДСАН БАРИЛГЫГ ДАРУЙ ЧӨЛӨӨЛЖ ӨГ ГЭВ-

Тиймээс тус компанийн ажилчид өнөөдөр IV эмнэлгийн гадна жагсаж IV эмнэлэгт шаардлага хүргүүллээ. Ажилчдын төлөөлөл хэлэхдээIV эмнэлэг нь дөрвөн жилийн туршид түрээслэхдээ нэг ч төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Манай компани тус барилгыг барихдаа Хөгжлийн банкнаас  36 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүний 30 гаруй тэрбумыг өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан Хөгжлийн банканд төлсөн. Ер нь бид авсан 36 тэрбумын зээлээ 75 тэрбум болгон Хөгжлийн банканд төлж байгаа. Өөрөөр хэлбэл, 30 гаруй тэрбум төгрөгийн зээлийг төлөөд үлдсэн хүү, алдангид энэ эмнэлгийн барилгаа өгч байгаа. Энэ зээлийг IV эмнэлгийг түрээсээр төлөх байсан. Гэтэл IV эмнэлэг нь түрээсээ төлөхгүй байснаас болж бид Хөгжлийн банканд энэ барилгаа хураалгасан. Бид удаа дараа IV эмнэлэгт шаардлагыг ирүүлж байгаа. Бүр 2024 оны дөрөвдүгээр сард түрээсийн гэрээг хүртэл цуцласан. Түүнээс хойш барилгыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байхад өнөөдрийг хүртэл гарахгүй байгаа. Хариу ч ирүүлдэггүй. Аргаа бараад ингээд зогсож байна. Тэр бүү  хэл шүүхийн шийдвэр гарчхаад байхад энэ барилгыг давхар хэд, хэдэн эмнэлэгт түрээслэн. Энд Амармед мөн өөр шүдний эмнэлэг хүртэл давхар ажиллаж байна. Энэ эмнэлгийг нэн даруй суллаж Хөгжлийн банканд өгмөөр байна. IV эмнэлэг барилгыг чөлөөлж өг. Өнгөрсөн хугацааны түрээсийн төлбөр гэж 12 тэрбумын авлагыг бид авах ёстой" гэлээ. 

ШУУД: