Өнгөрөгч Лхагва гараг /2025.05.21/-т хуралдсан МАН-ын Бага хурлаар "Ардчилсан намыг Засгийн газраас хасах" шийдвэрийг гаргасан.
Энэхүү хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "АН-ыг гэрээгээ ноцтой зөрчсөн. Тэдэнтэй хамтрахгүй гэвэл бий ёс зүйн хувьд ажлаа өгөх ёстой" гэж мэдэгдсэн байгаа юм. Тэгвэл яг одоо /2025.05.28/ хуралдаж байгаа Засгийн газрын ээлжит хурлаар "хамтарсан Засгийн газарт илтгэл үзүүлэх эсэх" тогтоолыг төслийг сайд нарын 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон байна.