Засгийн газрын ээлжит хурлаар "хамтарсан Засгийн газарт илтгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг сайд нарын 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Анараас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр, "Ерөнхий сайд улс төрийн хариуцлага хүлээх, ёс зүйн хариуцлага хүлээх гэдэг асуудал огт яригдаагүй. Би МАН-ын Бага хурлын гишүүн болоогүй байгаа. Тэр хурал дээр хамтарсан Засгийн газар цаашдаа хамтрал хэвээр явах уу гэдэг асуудал л яригдсан. Түүнээс биш Ерөнхий сайдтай холбоотой ёс зүйн хариуцлага хүлээх асуудлыг яриагүй. Энэ асуудал эрх зүйн хувьд ямар байдлаар УИХ-д орж ирэхийг мэдэхгүй байна. Одоогоор бидэнд мэдээлэл танилцуулаагүй байгаа. Өнөөдөр, маргаашийн чуулганы хуралдаанаас ямар шийдвэр гаргахыг бид хүлээж байна. Миний хувьд мэдээлэлтэйгээ танилцаад улс төрийн шийдвэрээ гаргаад явна. Парламент талаас нь харвал хамтарсан Засгийн газарт шүүмжлэлтэй хандана. Гэхдээ төр өөрөө тогтвортой байх ёстой гэдэг үүднээс улс төрийн шийдвэрээ л дагана" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: