О.Амгаланбаатар: Архичин нөхрөөсөө салж чаддаггүй эхнэр шиг Засгаас гарч чадахгүй юм гэж байхгүй. АН гардгаараа гараад Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй

О.Амгаланбаатар: Архичин нөхрөөсөө салж чаддаггүй эхнэр шиг Засгаас гарч чадахгүй юм гэж байхгүй. АН гардгаараа гараад Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй

Засгийн газрын ээлжит хурлаар "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг сайд нарын 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, "АН-ыг хамтарсан Засгаас гаргах шийдвэр албажиж ирээгүй. АН ямар заалт зөрчсөн талаар албан ёсоор ирүүлэхийг хүссэн бичгийг хүргүүлсэн байгаа. Бичгийг хүлээж байна. МАН-ын гаргаж байгаа үйлдлээс төрийн ажил хийж сураагүй, төлөвшөөгүй байгаа нь харагдаж байна. Монгол төрийн ажлыг амаараа явуулдаг зүйл байж болохгүй. Нөхөртөө зодуулдаг эхнэр шиг байгаа энэ үйлдлийг АН тэвчихгүй. Би хувь гишүүний зүгээс Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдэг байр суурьтай байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: