Засгийн газрын өчигдрийн /2025.05.28/ хуралдаанаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжсэн байдаг. Тэгвэл энэхүү тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлээд байгаа билээ.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ: Өчигдөр буюу тавдугаар сарын 28-ний өдөр Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төсөл бүхий хүсэлт Төрийн байгуулалтын байнгын хороонд ирсэн. УИХ үүнийг 10 хоногийн дотор шийднэ гэж заасан байдаг. Тиймээс ирэх Даваа гарагаас уг асуудлыг хэлэлцэж, шийдэх нь зүйтэй гэж харж байна.