Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа.
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тамга гардуулан өгөхдөө Монгол Улсын хөгжлийн төлөөх их үйлсэд нь амжилт ерөөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэн ажиллахыг хүслээ. Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд амжилт хүслээ. Мөн “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон хөгжлийн мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлж Монголын түүхэнд үлдэх эрхэм гавьяа байгуулсныг онцлоод цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.