Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн мягмар гарагт /2026.11.17/ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн.
Учир нь Хотын дарга асан Х.Нямбаатарын удаа дараа хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” хэмээсэн юм. Үүнтэй холбогдуулан өчигдөр/2026.11.18/ ТББХ хуралдаж, 77.8 хувийн саналаар дэмжсэн. Улмаар өнөөдөр 14.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх аж.
Дашрамд дурдахад, УИХ Ерөнхийлөгчийн хүсэлтийг ёсоор болгож, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болговол Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор буюу 2027 оны гуравдугаар сарын 20-ноос өмнө зарлан явуулах шаардлагатай болох юм. Дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлэх хуультай билээ.