Хуваарийн дагуу өнөөдөр 10.00 цагт /2025.06.16/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах ёстой. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулаагүй учир УИХ дахь МАН-ын бүлгийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Энэ долоо хоногт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэн батлах төлөвтэй байгаа ч одоогоор өргөн бариагүй байна.
