УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж байна. Тус хурлаар Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонсчээ. Мөн өнгөрсөн сарын 30-ний өдөр /2025.05.30/ УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүнээс өргөн мэдүүлсэн "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчдын мэдээллийг сонсож байна.