Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар сонгогдсон. Сонгогдоод дөрвөн өдөр өнгөрсөн тэрбээр Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өргөн бариагүй байна.
Улмаар дөнгөж сая ИЗНН-ын дарга Б. Батбаатарт Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтран ажиллах талаар зөвшилцөх саналыг бичгээр гарган албан ёсоор хүргүүлжээ. Уг бичигт, “Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж, худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 3, 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хсэгийн 1, 2 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах саналыг зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэжээ.