МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр түүнийг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсон. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдоод тав хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн бариагүй байгаа юм.
Улмаар өчигдөр ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлд Засгийн газарт хамтрах санал хүргүүлснээр ИЗНН-ын Улс төрийн зөвлөл, ХҮН намын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж байна. Түүнчлэн яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа бөгөөд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байгаа аж.