УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-нд өргөн дүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын есөн гишүүн 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
- Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ;
- Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт;
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх.
LIVE: