Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн яамыг хүлээж байсан Н.Номтойбаярт "өгөөгүй" тул Г.Занданшатартай хамтрахаас татгалзсан байж магадгүй байна

Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн яамыг хүлээж байсан Н.Номтойбаярт "өгөөгүй" тул Г.Занданшатартай хамтрахаас татгалзсан байж магадгүй байна

МАН-ын Бага хурлаас, "Ардчилсан намыг Засгийн газраас хасах" шийдвэрийг гаргасан. Мөн парламентын гишүүдийн олонх "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл хүлээлгээгүй" тул түүний засгийн газар огцорсон.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатарыг Их эвслийн Засгийн газрыг байгуулна гэж байсан ч парламентад суудалтай ХҮН, ИЗНН-ын гишүүд түүний танхимд багтаж Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "татгалзсан" гэх мэдээлэл гараад буй. Иймд зарим иргэд Н.Номтойбаярыг "албан тушаалаас татгалзаж чаддаг" зэргээр зарим иргэд магтаж байгаа юм. 

Тэгвэл үнэн хэрэгтээ, "УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн яамаа өгвөл Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газарт хамтарна" гэсэн хүлээлттэй байсан байж магадгүй байна. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдад Н.Учралыг дэвшүүлсэн нь Н.Номтойбаярын  хүлээлтэд нийцээгүй тул тэрбээр Г.Занданшатарын тэргүүлж буй "Завсар"-ын Засгийн газарт хамтрахаас татгалзсан байж магадгүй байна.