Энэ сарын 17-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулснаар шинэ Засгийн газар албан ёсоор ажилдаа орсон. Шинэ Засгийн газрын анхны хуралдаан өчигдөр /20254.06.18/ болохтой зэрэгцэн зарим сайд нар албан ёсны цахим хаягийнхаа ковер зургийг сольжээ.
Ингэхдээ өөрийн нэр, албан тушаалыг яамны нэрийн хамтаар эвлүүлсэн зургаар ковертоо байрлуулжээ. Тэр бүү хэл Г.Дамдинням нь "баялгийн" гэдэг үгийг "баялагийн" хэмээн буруу бичиж олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.