Д.Амарбаясгалан: Хоёр хоногийн өмнө танхим дүүрэн сууж байсан сайд нар өнөөдрөөс орж ирэхгүй болоод эхэлж байна

Д.Амарбаясгалан: Хоёр хоногийн өмнө танхим дүүрэн сууж байсан сайд нар өнөөдрөөс орж ирэхгүй болоод эхэлж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүд, сайд нарт үг хэллээ.

Тэрбээр “Хоёрхон хоногийн өмнө танхим дүүрэн сууж байсан нөхөд маань өнөөдрөөс орж ирэхгүй болоод эхэлж байна. Энэ бол Засгийн газрын гишүүнээр томилогдсоны маргаашийн хурал. Тиймээс ЗГХЭГ-ын дарга, тэргүүн Шадар сайд, Шадар сайд нар пүрэв, баасан гарагийн хуралдаанд оролцдог байх учиртай. Ядаж өглөө ирцдээ ороод, чөлөө авах шаардлагатай, ажил давхцаж байгаа бол учир байдлаа тайлбарлаад явдаг байх ёстой гэдгийг анхааруулъя. Олон нийт УИХ-ыг хариуцлагатай, идэвхтэй ажиллахыг байнга шаарддаг. Энэ шаардлагыг хангуулах нь хурал даргалагчийн үүрэг. Тиймээс сонгогдсон, шинээр томилогдсон сайд нарыг УИХ-ын чуулганы хуралдаанд хүндэтгэлтэйгээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж оролцож байхыг үүрэг болгож байна" гэв.