Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс/2025.10.17/ эхэлж байна.  Улмаар энэ сарын 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Цэрэг татлагын байранд очихдоо, иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очихыг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас анхааруулж байна.

 

Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна:

1.Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,

2. Баянзүрх дүүргийн 14 дугаар сургууль,

3. Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургууль,

4. Сонгинохайрхан дүүргийн  83 дугаар сургууль,

5. Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль,

6. Хан-Уул дүүргийн 34 дугаар сургууль,

7. Налайх дүүргийн Налайх политехник коллеж,

8. Багануур дүүргийн  Гүн галуутай цогцолбор сургууль,

9. Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулах ажээ.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө