Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг 12 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, шалгаж байна

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг 12 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, шалгаж байна

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ-аас шалгаж байгаатай холбоотойгоор шалгаж байгаа билээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-ийн 3 дахь хэсэг буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн заалтаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг улсын чанартай авто замыг хувийн хэвшлийн компанид хууль зөрчиж эзэмшүүлж, бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.