“Counter Strike 2” тоглоомын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Major” зургаадугаар сарын 2-нд Герман Улсад эхэлсэн билээ.
Тэгвэл манай улсаас “The Mongolz” баг гуравдугаар шатнаас тус тэмцээнд өрсөлдөхөөр болсон. Тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд зургаадугаар сарын 11-21-ний хооронд үргэлжилнэ. Тус тэмцээн нь дөрвөн шаттай бөгөөд эхний гурван шатны дараа шилдэг найман баг хасагдах шатны тоглолтод өрсөлдөх юм. “The Mongolz” багийн хувьд жилийн өмнө болсон энэхүү тэмцээнд түүх бүтээж аваргын төлөө шалгарсан ч хоёрдугаар байр эзэлсэн юм. Энэ жил тэдний хувьд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Cobrazera-г багтаа нэгтгэсэн байгаа билээ.