Машинаар мөргөж иргэний амь насыг хохироон ослын газраас зугтсан жолоочийг олж тогтоожээ

Машинаар мөргөж иргэний амь насыг хохироон ослын газраас зугтсан жолоочийг олж тогтоожээ

Булган аймгийн нутаг дэвсгэрт 40-50 насны эрэгтэй хүн нас барсан байж болзошгүй байна гэх дуудлага, мэдээлэл энэ оны аравдугаар сарын 18-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дээрх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад иргэн О нь “Prius 20” маркийн автомашин жолоодож байхдаа иргэн Э-г мөргөж, амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан байсныг Булган аймгийн цагдаагийн газраас шуурхай олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.