З.Мэндсайхан: 435 мянган ахмадын тэтгэврийг 11-р сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

З.Мэндсайхан: 435 мянган ахмадын тэтгэврийг 11-р сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “УИХ-аар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг баталлаа. Ингэснээр 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газраас өргөн барьсан хөтөлбөрүүд хэрэгжихээр боллоо. Засгийн газар 2026 оны батлагдсан төсвөөс 1 их наяд 444 тэрбум төгрөгийн зардлыг танаж байна. Танасан зардлаараа ахмадуудынхаа тэтгэврийг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхээр боллоо. Тодруулбал, 435 мянган ахмадын тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Мөн багш нарын цалингийн нэмэгдлийн асуудал шийдэгдэж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх асуудал ирэх онд шийдэгдэнэ” гэлээ.