22 мянга гаруй төгсөгч дипломоо шуудангаар хүлээн авна

22 мянга гаруй төгсөгч дипломоо шуудангаар хүлээн авна

Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хичээлийн жилд төгсөх 22 мянга 387 оюутан цахимаар шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авахаар болжээ.

Энэ хүрээнд “Монгол шуудан” ХК төгсөлтийн диплом хүргэлтийн үйлчилгээг үзүүлж эхэлснээ мэдээллээ. Тухайлбал: тавдугаар сарын 26-ны өдөр Дотоод хэргийн их сургуульд эхний хүргэлтээ хийснээр 70 диплом эздэдээ очсон байна.

“Монгол шуудан” ХК-ийн зүгээс 100 гаруй сургуульд санал тавьснаас, одоогоор Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг 10 сургуультай хамтран ажиллаж байна. Эдгээр сургуулийн төгсөгчдийн дипломыг зургаадугаар сард багтаан хүргэхээр төлөвлөсөн ба ихэнх диплом хамгаалалт дуусаж байгаа учраас хамтран ажиллах сургуулиуд нэмэгдэх хандлагатай байгааг тус компани онцоллоо.

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө