У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү сүүлийн 5-6 сар эрээ цээргүй халдсан тул ажлаа өгч төрийн тэргүүний нэр хүндийг сэргээнэ

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү сүүлийн 5-6 сар эрээ цээргүй халдсан тул ажлаа өгч төрийн тэргүүний нэр хүндийг сэргээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын Л.Энхнасан Ерөнхийлөгчөөс "Улс орны батлан хамгаалах салбарын удирдлагууд тогтворгүй байгаа энэ цаг үед ҮАБЗ-ийн дарга нь хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх шаардлага байсан уу" хэмээн асуулаа. 

Үүнд У.Хүрэлсүх "Нэгэнт улсын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн, та бүхэн маань шийдэх эгзэгтэй цаг үед ирчихсэн байгааг маш сайн ойлгож байна. Өнөөдрийн хурал нээлттэй явж байна. Гадаад ертөнц анхаарч ажиглаж байх шиг байна. Улсын Ерөнхийлөгч бол улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлтэй холбоотой эрхэм дээд ажил байдаг. Надад ярих юм байна. ярихгүй юм байна. Одоогоор би төрийн тэргүүний ажлыг өгөөгүй байгаа. Өгөөд иргэн болсныхоо дараа надад ярих зүйлс нэлээдгүй гарах байх. Тиймээс миний хэлж ярьж буй зүйлсийг та бүхэн минь ойлгож хүлээж авч хандаарай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд маш цэвэр цэмцгэр байх ёстой. Ард түмнээ, аюулгүй байдлаа төлөөлдөг хүн. Гадаад ертөнцөд улс орноо төлөөлдөг эрхэм алба. Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү сүүлийн 5, 6 сар эрээ цээргүй халдлаа. Хүний ой тойнд багтамгүй асуудлыг ярилаа. Ажил хийлгэхгүй байна. Ард түмний дунд эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож байгаа. Надад нэг л сонголт байна. Ажлаа хүлээлгэж өгөөд төрийн тэргүүний эрхэм нэр хүндийг сэргээх явдал. Би энийг л хийнэ гэж бодож энэ шийдвэрийг гаргасан" хэмээн хариуллаа.