ОХУ-ын их, дээд сургуулиудын бүртгэл эхэлсэн байна. Тухайлбал, ОХУ-ын Эрхүү, Новосибирск, Москва хотын их, дээд сургуулиас хүссэн мэргэжлээр нь элсэлт авахаар Монгол дахь цорын ганц албан ёсны төлөөлөгч “Мечта” боловсролын төв ажиллаж байна.
Жил бүр Монгол улсад мянга мянган сурагчид төгсдөг. Тэгвэл цаашид мэргэжлээ хэрхэн зөв сонгох их дээд сургуульд элсэн суралцах талаар тэр бүр дэлгэрэнгүй мэддэггүй ,тиймдээ ч буруу сонголт хийж сургуулиа орхих нь олонтаа. Тэгвэл ОХУ-д эхний нэг жил хэлний бэлтгэл хийх хугацаандаа тухайн орчиндоо суралцах болон амьдарсанаар өөрийн хүссэн мэргэжлээ судлан цаашид зөв сонголт хийн суралцах давуу талтай юм аа. Эдгээр сургуульд суралцах үүд хаалга хэн бүхэнд нээлттэй ч тус сургуулиуд нь элсэлтийн хязгаартай юм байна.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг харгалздаггүй ба энэ нь хүссэн мэргэжлээрээ суралцах сонирхолтой ч шалгалтын оноо хүрэхгүй байгаа оюутнуудад ихээхэн ач холбогдолтой ажээ. Түүнчлэн манай улсын боловсролын систем Оросын холбооны улс болон гадаадын боловсролын системд хамаардаггүй учир шалгалтын оноо харгалздаггүйг албанынхан хэлж байна.
Мөн ОХУ-ын тэтгэлгээр суралцах боломж байгаа талаар ярилцлаа.
Орос хэлний мэдлэггүй ч хүссэн мэргэжлээрээ эхний нэг жилд хэлний бэлтгэлдээ онц сайн суралцан засгийн газрын 100% тэтгэлэгт шалгалт өгөх эрхээ авч чадсанаар мэргэжлээсээ хамаарч 4-5 жил үнэ төлбөргүй мөн сар бүр оюутны цалин авч болох юм байна
Оросын холбооны улсын их дээд сургуулиудад элсэлт авах оюутны тоо
Эрхүү хот | Төмөр замын улсын их сургууль | 5 |
Эрхүү хот | Техникийн их сургууль | 20 |
Эрхүү хот | Анагаахын улсын их сургууль | 30 |
Эрхүү хот | Эдийн засаг хуулийн сургууль | 30 |
Новосибирск хот | Эдийн засаг хуулийн сургууль | 10 |
Новосибирск хот | Анагаахын улсын их сургууль | 10 |
Новосибирск хот | Техникийн улсын их сургууль | 10 |
Новосибирск хот | Төмөр замын улсын их сургууль | 5 |
Москва хот | Иргэний нисэхийн улсын их сургууль | 5 |
Москва хот | Анагаах ухааны улсын их сургууль | 5 |
Москва хот | Авто замын их сургууль | 5 |
Мечта боловсролын төвтэй холбогдох;
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо Метро бизнес центр 901 тоот
Холбогдох утас: 85189009, 86189010, 77007613
Facebook page: Мечта