Өнөөдөр /2020.07.28/ УОК-ын ээлжит хуралдаан 14.00 цагт болж, есдүгээр сарын 1-нээс боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэх тэргүүтэй асуудлуудыг хэлэлцлээ.
Тун удахгүй УОК-оос хуралдаанаар гаргасан шийдвэрүүдээ танилцуулан, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Харин үүнээс өмнө эх сурвалжийн өгч буй мэдээллээр:
Халдварыг дотооддоо алдаагүй байгаа тул бүх шатны хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс нээх шийдвэр гарчээ. Ингэхдээ холбогдох ариутгал хамгаалалтын журам баримтлах аж.
Харин их, дээд сургуулиудын үйл ажиллагааг есдүгээр сарын 14-нөөс эхлүүлэх юм байна.