Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар 2020-2021 оны хичээлийн жилийн талаар гаргасан шийдвэрээ олон нийтэд танилцуулсан.
ТОДРУУЛБАЛ,
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14
- Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.
Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон” гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл, Өдрийн сонины өнөөдрийн дугаарт БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Танхимын болон танхимын бус хувилбарууд зэрэгцээд явна. Үнэхээр эрсдэл байгаа гэж тооцоод ээж, аав өөрсдөө санал гаргах юм бол хүүхдээ танхимын бусаар явуулаад ирцээ тооцуулах боломжтой. Магадгүй нэг ангийн таван хүүхдийн ээж аав нь бид хүүхдээ явуулахгүйгээр цахимаар хичээлийг нь судлуулаад дүнгээ тооцуулъя гэсэн болно. Үүнийг нь нээлттэй байхаар зохицуулалт хийнэ” гэж ярилцлага өгчээ.