Хятадын ардын их сургуулийн багш ЖИН ШАН: Бид хэзээ нэгэн цагт гадаад Монголыг буцаан авна

Хятадын ардын их сургуулийн багш ЖИН ШАН: Бид хэзээ нэгэн цагт гадаад Монголыг буцаан авна

Зургадугаар сарын эхээр Тунляо хотын Өвөрмонгол сургуулиудын сургалтын хэлийг хятад болгон өөрчлөх “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх тушаал ирсэний дагуу Өвөрмонгол даяар хүчтэй эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн билээ.

Учир нь Хятадын Засгийн газраас ӨМӨЗО-ын үндэсний бичгийг хятад хэлээр солих шийдвэр гаргаж бүх ном сурах бичгийг хятад хэлээр хэвлэн тарааж буй. Үүнийг эсэргүүцсэн Өвөрмонголчууд хүүхдүүдээ сургуулиас нь гаргана хэмээн жагсаал цуглаан хийж, “Монголоороо байгаасай” дууг уйлан дуулж, хүчтэй эсэргүүцэж байгаа билээ. Цагдаа нарт зодуулж байгаа эцэг эхээ харсан Өвөрмонгол сурагч өндрөөс үсэрч амиа хорлосон тохиолдол ч гарсан бол сүүлд Эрээн хотын Монгол сургуулийн захирал н.Улаан дээрх шийдвэртэй холбоотойгоор ирэх дарамт шахалтыг дийлэлгүй гэртээ амиа хорлосон билээ.

Энэ талаар манай улсад ч мөн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөж, үндэсний бичиг үсгийг хэвээр үлдээхийг шаардсан ч тус улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх талаар дипломатууд санал солилцоод буй юм.

Харин Хятадын ардын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн орлогч эрхлэгч Жин Шан “Бидний өвөг дээдсийн байгуулсан Чин гүрнээс бидэнд өвлөгдсөн Монгол улсыг Орос улс бидэнд буцаан өгөх болно. Гадаад Монголын тусгаар байгаа гол шалтгаан бол ОХУ. Тиймээс бид ОХУ-тай тохирч буцааж авах боломжын талаар судалж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт эх орноо буцаан авна” хэмээн ярьж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тараад байна.

1994 онд Хятадын түүхч Хао гэдэг хүн “2045 он гэхэд бид алдагдсан хойд нутгаа элгэндээ тэвэрнэ” гэж бичсэн талаар доктор Д.Өлзийбаатар саяхан сэрэмжлүүлсэн юм. Эрт дээр үеэс БНХАУ-ын  төрийн бодлогыг хаад, дарга нар нь биш эрдэмтэн мэргэд нь тодорхойлдог байжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө