НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг томилжээ

НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг томилжээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгууль саяхан /2020.10.15/ болж өндөрлөсөн. Энэ удаагийн сонгуульд НИТХ-д МАН 34 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Харин АН найман суудал авч, НИТХ-д бүлэг байгуулж, сөрөг хүчин хийх хэмжээнд хүрээд байна.

Учир нь НИТХ-ын сонгуульд улс төрийн нам таван суудал авсан тохиолдолд бүлэг байгуулах хуулийн болзлоо хангадаг юм. 

Тэгвэл НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Бадарсан, М.Тулгат нарын нэр яригдаж байсан билээ. Тэгвэл саяхан хуралдсан НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Д.Пүрэвдавааг томилсон байна. Тэрээр энэ удаагийн орон нутгийн сонгууль Нийслэлийн АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалтай,  намаа Нийслэлийн сонгуульд удирдаж орсон билээ.