Японоос Монголын хоёр багшид “Мандах нар” одон хүртээхээр болжээ

Японоос Монголын хоёр багшид “Мандах нар” одон хүртээхээр болжээ

Японы Засгийн газраас 2020 оны намар одон гардах гадаадын иргэдийн нэрийг өнөөдөр зарлажээ.

Япон, Монголын эрдэм шинжилгээний харилцаа болон хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, Монгол дахь япон хэлний боловсролын хөгжил болон Япон, Монгол Улсын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсныг үнэлж МУИС-ийн багш Т.Мөнхцэцэгт “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон, багш Д.Наранцэцэгт “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртээхээр болсон байна.

Тус хоёр багш нь Япон, Монголын эрдэм шинжилгээний харилцаа болон хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж, боловсролын салбарт олон жил ажиллажээ.

Эх сурвалж: Японы ЭСЯ