Бүх төрлийн будаа, ургамлын тос, малын тэжээлийг НӨАТ болон Гаалийн татвараас чөлөөлнө

Бүх төрлийн будаа, ургамлын тос, малын тэжээлийг НӨАТ болон Гаалийн татвараас чөлөөлнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахал болон өвөлжилтийг хүндрэл багатай давах чиглэлээр гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээлийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр шийдсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Тэрбээр "Бүх төрлийн будаа буюу цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тос зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, мөн малын бүх төрлийн тэжээл, хүнсний улаан буудай, улаан буудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болсныг УИХ-д өргөн барина" гэлээ.