Олон улсын нэр хүндтэй “Miss Grand International 2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Хятад улсын иргэн Амбер Юханыг тойрсон дуулиан намжихгүй байна.
Тухайн тэмцээний Монгол дахь лицензийг гадаадын агентлаг дур мэдэн авч, хууль бусаар харь улсын иргэнийг томилсон асуудлыг эсэргүүцэн, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам болон Топ модель Х.Бадамгэрэл тэргүүтэй салбарынхан дипломат шугамаар тус оролцогчийг тэмцээнээс хасуулах шаардлагыг Тайланд улс руу албан ёсоор хүргүүлээд байгаа юм. Гэвч Амбер Юхан одоог хүртэл "Miss Grand Mongolia" гэсэн туузтайгаа тэмцээний үйл ажиллагаанд хэвийн оролцож, Монгол Улсын нэр, төрийн далбааг ашиглан тайзнаа алхсаар байна.
ВИДЕО: