Дональд Трамп “сонгуулийг шударга болсон” гэж мэдэгдсэн албан тушаалтнаа халжээ

Дональд Трамп “сонгуулийг шударга болсон” гэж мэдэгдсэн албан тушаалтнаа халжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.11.17/ дотоод хэргийн яамны Кибер аюулгүй байдал, Дэд бүтцийн аюулгүй байдлын агентлагийн захирал Крис Крэбсийг ажлаас нь халжээ. Учир нь Крис Крэбс өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч будлиан ороогүй бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн шударга сонгууль болсон гэж хэлсэн юм. Ингэж мэдэгдэл хийснийх нь дараа Д.Трамп ажлаас нь халжээ. Энэ талаар тэрээр өөрийн тветтер хуудаснаа бичсэн байна.

Гэхдээ өөрийнх нь байр суурьтай зөрчилдсөн албан тушаалтнаа Д.Трамп халж буй нь анх удаагийн тохиолдол биш юм. Өмнө нь тэрээр Афганистан, Сириэс цэрэг гаргах, арьс өнгөний үзлийн эсрэг иргэдийн тэмцлийг зогсооход зэвсэгт хүчнийг дайчлах зэрэг асуудлаар зөрчилдөж байсан Пентагоны удирдлагуудыг халж байсан юм.

Трампын шийдвэрийг сонссоныхоо дараа Крэбс “Нэр төртэйгөөр албаа хаалаа. Бид зөв ажилласан. Маргаашийн аюулаас сэргийлэхийн тулд өнөөдөр хамгаалах ёстой” гэж твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр Майкрософт компанийн кибер аюулгүй байдал, технологийн бодлогыг хариуцан ажиллаж байгаад 2017 оны гуравдугаар сард Трампын засаг захиргааны өндөр албан тушаалд томилогдож байв.

Эх сурвалж: Guardian