БНСУ-д дөрвөн өдөр дараалан 300-аас дээш халдварын тохиолдол бүртгэгдлээ

БНСУ-д дөрвөн өдөр дараалан 300-аас дээш халдварын тохиолдол бүртгэгдлээ

БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт нэмэгдсээр байна. Тус улсад өнөөдөр шинээр 368 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр сүүлийн дөрвөн өдрийн турш өдөрт 300-с дээш тохиолдол илрээд байгаа юм.

Өнөөдөр шинээр илэрсэн 386 тохиолдлын 154 нь Сөүл хотоос, 86 нь Гёнги аймаг, 22 нь Инчон, 19 нь Чуннам, 18 нь Чоннам, 14 нь Ганвон,13 нь Чонбүк аймгаас тус тус илэрчээ. 

Халдварын тохиолдол нэмэгдэж буй тул тус улсад хэсэгчлэн нийгмээс зай барих түвшинг дээшлүүлж байна. Тодруулбал, Сөүлээс зүүн өмнөд зүгт Өмнөд Жолла мужийн Сунчон хотод урьдчилан сэргийлэх үүднээс нийгмээс зай барих 2-р түвшний дүрмийг хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн эрх баригчид улс даяар нийгмээс зай барих 2-р түвшинг хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж эхлээд байгаа юм. Тус улсад одоогоор коронавирусийн нийт 30 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 26 мянга гаруй хүн эдгэрээд байна. 

Эх сурвалж: Koreatimes