Дональд Трампын том хүү коронавирусийн халдвар авчээ

Дональд Трампын том хүү коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү энэ долоо хоногийн эхээр коронавирусийн халдвар авсан нь оношлогдож, тусгаарлагдсан тухай ойрын хүрээний хүмүүс нь өчигдөр мэдээлжээ.

Үүний дараа түүнийг шинж тэмдэггүй халдвар авсан нь үнэн болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч баталсан байна. Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын хүрээний хүмүүсээс коронавирусийн халдвар авсан олон тохиолдол бүртгэгдээд байгаа. Ерөнхийлөгч өөрөө халдвар авч байснаас гадна тэргүүн хатагтай Меланиа, отгон хүү Бэррон нар нь мөн өвдөөд эмчлүүлсэн юм.

Эх сурвалж: Washington post