ВИДЕО: Японы баруун хэсэгт том хэмжээний гэрэлт бөмбөлөг дэлбэрчээ

ВИДЕО: Японы баруун хэсэгт том хэмжээний гэрэлт бөмбөлөг дэлбэрчээ

Өнөөдөр буюу Ням гарагийн өглөө Японы баруун хэсэгт маш том хэмжээний галт бөмбөлөг дэлбэрчээ. Тодруулбал, Японы баруун хэсэгт байрлах Миэ, Айчи зэрэг мужийн хүмүүст уг дэлбэрэлт илүү тод харагдсан байна. Эрдэмтэд тайлбарлахдаа “энэ нь солир дэлхий рүү хэдэн секундын турш буугаад хүчтэй гэрэл цацруулж байгаа үйл явц” гэсэн байна. Мөн Токай, Кансай, Шикоку бүс нутгийн хүмүүс энэхүү ховор үзэгдлийн талаар олон нийтийн сүлжээнд мэдээлжээ. Эхимэ мужийн Мацуяма хот дахь NHK сувгийн сурвалжлагчийн хэлснээр энэхүү гэрэлт бөмбөлөгийн туяа нь маш хурц бөгөөд хаалттай хөшигний цаанаас ч харагдаж байсан талаар дурдсан байна.