Монгол бүсгүйн аминд хүрсэн таксины жолоочийн хашаанаас их хэмжээний бэлэн мөнгө олджээ

Монгол бүсгүйн аминд хүрсэн таксины жолоочийн хашаанаас их хэмжээний бэлэн мөнгө олджээ

БНСУ-д хөдөлмөр эрхэлдэг Монгол улсын иргэн эмэгтэйн амь насыг тус улсын иргэн 50 орчим настай, такси үйлчилгээ эрхэлдэг А гэгч 2019 оны есдүгээр сард хөнөөсөн болох нь тогтоогдсон. 

Улмаар түүнд БНСУ-ын шүүхээс 30 жил хорих ял оноосон билээ. Учир нь тэрээр манай улсын иргэнийг онц хэрцгий аргаар хөнөөж, 22 сая гаруй воныг нь авч зугтсан байдаг. 

Тэгвэл энэхүү хэрэг дээр ажилласан байсан БНСУ-ын мөрдөн байцаагчид, ялтан А-ын гэрийн хашаанаас Монгол эмэгтэй 22 сая вон болон мөн 60 гаруй сая воннын хоёр хэсэг боодол бэлэн мөнгийг олсон байна. Үүний 22 сая гаруй вон нь талийгч Монгол эмэгтэйн мөнгө болохыг тогтоосон бөгөөд нөгөө 60 сая воныг цагдаагийн газраас шалгаж бас нэгэн хохирогч Б гэгчийнх мөнгө болохыг тогтоожээ.